Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй бүтээлийг нь дуулвал дуулах эрхээ хасуулах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-13 15:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)  уран бүтээлчдэд хандан анхааруулга өгч байна. Учир нь, сүүлийн үед залуу  дуучид хуучны дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн дуулах болсон нь гол зөрчлийг үүсгэх болжээ.Оюуны өмчийг хүндэлж, зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй MOSCAP-тай гэрээ байгуулан дуулах ёстой юм байна. Тиймээс MOSCAP-аас нэр бүхий зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дууг нь  дуулсан дуучдыг /тухайн дууг/ дуулах эрхийг түдгэлзүүлэх, дуулах эрхийг хасах, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дуучдыг олон нийтэд зарладаг болно гэдгийг анхааруулж байна.

Жич  дуулгахад, MOSCAP  одоогоороо хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчид нийлсэн 900 гаруй гишүүнтэй юм.
Холбоотой мэдээ