“Мандухай сэцэн хатан” киноны хөгжим бүрэн эхээрээ анх удаа эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-15 13:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарч эхэлснээс хойш 30 жилийг үджээ.

Энэхүү түүхт ойг тохиолдуулан уг киноны хөгжмийг энэ сарын 22, 23-нд “Corporate Convention Centre”-т Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид, Ч.Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэлээ базааж байна.

1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, найрал дуучид, чуулгын үндэсний найрал хөгжим, уртын дуучин Н.Норовбанзад, Д.Баттөмөр, Д.Түвшинжаргал, Д.Банзрагч, Хөөмэйч Д.Сундуй нарын гоцлоочид, Ж.Чулуун ерөнхий удирдаачаар ажиллан бичлэг хийлгэж байжээ. Уг киноны хөгжим давтамжийг тооцохгүйгээр 90 орчим минут дуурьсдаг аж.

Энэ удаагийн тоглолтод кинонд оролцсон жүжигчид, дуучид киноны зураг дүрс дуу хөгжим хэрхэн бүтэж яаж уялдан бүтээгдсэн талаар яриа өрнүүлж, хөгжим дүрсээ хослуулан харж сонсох боломж бүрдэх нь ээ.

Тоглолтын тасалбар нь 25, 30, 40, 50, 60, 70 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Холбоотой мэдээ