НЭМГ-аас иргэдэд хоолны хордлого, осол гэмтлээс сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
Томуу, томуу
төст өвчнөөс сэргийлэх:
· Бага насны
хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах
· Дулаан
хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх
· Олон нийтийн
газраар аль болох явахгүй байх
· Ханиад томуу
туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх
· Гараа тогтмол
сайн угаах
Хоолны хордлогоос сэргийлэх:
· Хоол, хүнс,
салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах
өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор
хэрэглэж дуусгах
· Хоол унд
бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаах
Осол гэмтлээс сэргийлэх:
· Бага насны
хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж
тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих
· Согтууруулах
ундааг тохируулан хэрэглэх,
· Согтууруулах
ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж
үйлчлүүлэх
· Салют
буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх
· Хол замд явах
бол унааны аюулгүй байдлыг хангах
· Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх