Ихэр хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:13:41

Увс аймгийн Өмнөговь сумын Хүн эмнэлэгт энэ сар гарсаар 5 охин, 1 хүү мэндэлсэн байна.

Тус сумын Орлого багийн малчин эмэгтэй Г.Алтантуяа 2,7 кг, 3,4 кг ихэр охин төрүүлж гэр бүлдээ аз жаргал, баяр хөөр авч иржээ. Одоогоор эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

                                                                     Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ