Цохивор хөгжмийн “Найруулга-2016” тоглолт болно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-03-10 16:36:37

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн Цохивор хөгжмийн чуулгын "Найруулга-2016" тоглолт энэ сарын 11-12-нд ес дэх жилдээ Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан ХБК, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгоор 2007 оноос зохион байгуулж байгаа юм.

Тус тоглолт гурав хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дэлхийд алдартай Д.Манчини, Э.Морриконе, Floyd Werle, Randall Eyles нарын уран бүтээлийг, хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Бярваагийн мэндэсний 100 жилийн ойд зориулан “Намрын өнгө”, Д.Лувсаншаравын мэндэлсний 90 жилийн ойд зориулан “Хурдан зээрд” зэрэг хөгжмийн найруулгыг тоглох юм.

Харин гуравдугаар хэсэгт удирдаач Б.Зоригтын найруулсан М.П.Мусоргский “Үзэсгэлэнгийн зургууд” цуврал зохиолыг үзэгчдэд толилуулах аж.

Ж.Болор

.

Холбоотой мэдээ