Сагилын хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 17:00:56

Увс аймгийн Сагил сумын 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтод хүүхдийн шүдний эмгэгийг эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тусгасан байна.

Энэ дагуу тус сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ц.Дагвасүрэн захиралтай шүдний эмнэлгийн хамт олон хамтран энэ сарын 4-өөс эхлэн 10 хоногийн хугацаатайгаар хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулж байна.

Хүүхдийн шүдний цооролт, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэхдээ сийлант эмчилгээг ашиглаж байгаа аж. Энэ ажилд сумын удирдлагууд болон сургуулийн захиргаанаас онцгой анхаарал хандуулж, эцэг эхчүүдэд хандан 6-17 насны хүүхдээ шүдний үзлэгт хамруулахыг уриалж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ