“Евровидение-2019” уралдааны логог танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-09 12:16:30

МОСКВА. /АиФ/. Израилийн “KAN” компани болон Европын өргөн нэвтрүүлгийн EBU” холбоо хамтран “Евровидение-2019” олон улсын дууны уралдааны логог танилцуулжээ.


Логонд хоёр ширхэг алтан гурвалжин, нэг ширхэг гэрэлтсэн хүрээтэй гурвалжинг дүрсэлсэн байгаа бөгөөд гурван дүрс нийлээд од хэлбэрийг үүсгэжээ.


“Гурвалжин бол харилцаа холбоо, бүтээлч сэтгэлгээг илэрхийлдэг эртний  хэлбэр дүрсүүдийн нэг юм” гэж уралдааныг зохион байгуулагчид ярьсан байна. “Евровидение 2019” уралдаан нь “Мөрөөдөх зүрх зоригтой бай” уриан дор Израилийн Тель-Авив хотод ирэх 5 дугаар сарын 14-наас 18-нд болох юм. Энэ арга хэмжээ 20 мянга орчим жуулчныг татна гэж Израилийн эрх баригчид үзэж байна. 

Холбоотой мэдээ