МАН-ын бүлэг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-10 17:47:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын санал болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн. МАН-ын бүлэг ч дэд хорооны шийдвэрийг дэмжиж байгаа гэдгийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжих шийдвэр гарсныг танилцууллаа. Түүнчлэн дээрх хоёр асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ