Гахайн махыг сайтар болгож хэрэглэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-14 13:05:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Африкийн гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахай, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин халддаг цочмог халдварт өвчин юм.

Уг өвчнөөр тэжээвэр гахай төдийгүй зэрлэг гахай өвчилж, 90-100 хувь нь үхдэг тул хэрэв манай улсад уг өвчин гарвал нэн ховордсон зэрлэг гахай хорогдож устах аюулд хүрэх эрсдэлтэй.

Дэлхийд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Израиль, Латви, Украин, Герман, Румын, Бельги зэрэг улсын гахайн аж ахуйд дээрх өвчин бүртгэгджээ. 


Холбоотой мэдээ