Агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 14:05:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-нд зохион байгуулна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ийнхүү товлосон байна.

Мөн ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, гишүүнээр Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Батзориг гишүүнийг томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 12-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Монгол Улс 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 550 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн, хөрөнгийн зарцуулалтыг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шаардлагатайг ерөнхийлөгчийн албан бичигт дурджээ.

Холбоотой мэдээ