Конгод Эбола вирусийн халдвар авсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2019-01-16 14:47:20

КИНШАСА. /RIA Novosti/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 658 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Уг вирусийн халдварын 608 тохиолдол бүртгэгдэж, 368 хүн нас барсан гэж өмнө нь мэдээлж байв.


“Нэгдүгээр сарын 15-ны байдлаар бүртгэгдсэн 658 тохиолдлын 609 нь шинжилгээгээр баталгаажсан, 49 нь сэжигтэй тохиолдол бөгөөд 402 хүн нас барж, 237 хүн эдгэрлээ” гэж тус яамны Twitter хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.


Эбола вирусийн халдвараар үүсгэгдсэн өвчин нь хүн болон зарим төрлийн амьтад тусдаг цочмог вирусийн халдварт өвчин юм. Үхэлд хүргэх аюултай уг вирусийн халдвар 2015 онд Баруун Африкт тархаж байсан бөгөөд 28512 хүн халдвар авч, 11313 нь нас баржээ.

Холбоотой мэдээ