Хүмүүнлэгийг дэмжигч тэргүүний байгууллагуудыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenebulgan@montsame.mn
2016-03-13 11:35:33

Архангай аймгийн Улаан загалмайн хорооноос Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын газар, Дэлхий зөн ОУБ-ын ОНХХ-1 зэрэг байгууллагыг хүмүүнлэгийн байгууллагыг дэмжигч байгууллагаар шалгарууллаа.

УЗН-тэй Хөдөлмөрийн хэлтэс нь байгуулагдсан цагаасаа байгууллагатай хамтран ажиллаж, хөдөлмөрийн яармагийг хамтран зохион байгуулан эмзэг бүлгийн хүмүүсийг ажлын байртай болгох, мэргэшүүлэн бэлтгэхэд анхаарч ажилласан.

Аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс нь хэвтрийн өвчтэй өндөр настны гэрийн халамж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг хариуцуулснаар эдгээр эмзэг бүлгийн 40 хүн уг үйлчилгээг авахын зэрэгцээ улаан загалмайн дэмжлэгийг ч авах боломжтой болов.

Дэлхийн зөн ОУБ-ын ОНХХ-1 нь энэ оны хаваржилт хүндрэх байдалтай уялдуулан сум орон нутагт гамшгийн бэлэн байдлын чадавхийг сайжруулах зорилготой зохион байгуулагдсан “Гамшгийн менежментийг сайжруулахад сайн дурын идэвхтний оролцоо” сэдэвт сургалтыг хамтран зохион байгуулж, 100 гаруй сайн дурынхан бэлтгэсэн амжилтаар тус тус шалгарлаа.

 

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ