Ховдын арслан Б.Баянмөнх түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-03 09:29:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүнхүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх" аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр/02.02/ Бөхийн өргөөнд болж Ховдын арслан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүллээ.


Тус барилдаанд 256 бөх зодоглосон бол Баянхонгорын хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэж, их шөвөгт Хөвсгөлийн Ц.Сандагдорж, Увсын Цэ.Мөнхбаяр нарын бяртай, иртэй арслангууд шалгарлаа.  Дунд шөвгийн наймд а.х.а Ө.Сүхбат, а.а Б.Хашбат, Н.Мустафа, Х.Цогтгэрэл нар үлдэв.15 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү уламжлалт барилдаанд амжилттай барилдсан залуус тухай жилдээ улсын цолны өндөр босгоор алхдаг сайхан уламжлал байдаг.

Холбоотой мэдээ