МАН-ын бүлгийн гишүүд ажлаа тайлагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-18 14:36:09

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ажлын тайлан, уулзалт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцож, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнасан юм. “Монголоо аврах цаг боллоо” сэдвээр зохиогдсон уулзалтын эхэнд тус намын дарга М.Энхболд илтгэл тавьж, улмаар гишүүд тус бүр ажлаа танилцуулав.

Дараа нь уулзалтад оролцож буй иргэд асуулт асууж, санал хэллээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ