Шатахууны үнэ буурснаар 383,4 сая төгрөг хэмнэжээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:22:12

Ховд аймагт шатахууны үнэ буурснаас хойш нэг сарын статистик мэдээллээс үзвэл 180 төгрөгөөр үнэ буурсан А-80 бензин 438,000 тн борлуулж, үнийн зөрүүнээс 78 сая 840 мянган төгрөг хэмнэсэн байна.

Дунджаар 360 төгрөгөөр хямдарсан АИ-92 бензин 322,000 тн-ыг худалдаалж үнийн зөрүүнээс 115 сая 920 мянган төгрөг хэмнэжээ.Харин 270 төгрөгөөр хямдарсан дизель түлш 698,750 тонныг борлуулж үнийн зөрүүнээс 188 сая 662 мянга 500 төгрөг хэмнээд байна.

Нэгдсэн дүнгээр нэг сарын хугацаанд 383 сая 422 мянга 500 төгрөгийг шатахууны зардлаасаа хэмнэж бусад хэрэгцээндээ зарцуулах боломжтой болсон байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ