Төл бойжилт 99.6 хувьтай байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-03-19 16:52:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нийт 929078 толгой хээлтэгч төллөхөөс одоогийн байдлаар 3.2 хувь нь төллөж  29830 төл хүлээн аваад байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Нийт 316 ботго, 164 унага, 467 тугал, 20488 хурга, 8396 ишиг хүлээн авсан бөгөөд төл бойжилт  99.6 хувьтай байгаа аж.

Харин 8 тэмээ, 11 адуу,  есөн үхэр, 67 хонь, 97 ямаа нийт 192 толгой мал зүй бусаар хорогджээ.

Зундаа нийт нутгаар хур бороо элбэг байсан тул малчид отор нүүдэл хийлгүй нутагтаа өнөтэй өвөлжиж урин хавартай золгоод байна.

Холбоотой мэдээ