Гаити улсын Засгийн газар огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-22 11:43:36

ПОРТ-О-ПРЕНС. /RIA Novosti/. Гаити улсын Ерөнхий сайд Жана-Анри Сеан болон түүний сайд нарын танхимыг огцруулсны дараа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Жана-Мишель Лапеныг пүрэв гарагт томилсон байна. Энэ тухай тус улсын “RTVC” цахим хуудсанд мэдээлжээ.


Лапен урьд нь Соёл, харилцаа холбооны сайдын албыг хашиж байжээ. Түүний гүйцэтгэх гол үүрэг бол шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл улс орны засгийн хэргийг эрхлэх юм.


Гаити улсын эрх баригчид хүн амын амьжиргааны түвшнийг сайжруулах асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа энэ үед тус улсын парламент Ерөнхий сайд Жана-Анри Сеанд итгэл үзүүлээгүй байна. Хоёрдугаар сард Гаити улсын олон мянган иргэн эрх баригчдаа эсэргүүцэн жагссан билээ.

Холбоотой мэдээ