ХОВД: Малын сэг зэм устгах ажил 85 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-02 16:45:18

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас 29100 толгой мал зүй бусаар хорогджээ.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулж, дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 17 сумын 84 цэгт малын сэг зэм устгах, булшлах, халдваргүйжүүлэх ажил хийж байна.  Уг ажил одоогоор 85 хувьтай явж байгаа юм.  

Малын сэг зэмийг цуглуулж, төвлөрсөн цэгт устгах, малчдын хашаа хороо, өтөг бууцыг халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 10-ны өдөрт багтаан дуусгахаар төлөвлөжээ. 

Энэ сарын 1-ний өдрийн байдлаар 32 цэгт 24634 толгой малын сэг зэм устгаж, 93.266 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ.   

Холбоотой мэдээ