Төгсөх ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-25 15:07:40

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид энэ хавар монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа өгөх шийдвэрийг БСШУС-ын сайдын А/42 дугаар тушаалаар тогтоосон. Энэ хүрээнд эхний удаагийн монгол хэл, бичгийн шалгалтыг 3 дугаар сарын 23-ны өдөр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Шалгалтад 790 сурагч бүртгүүлснээс 769 нь шалгалт өгсөн байна. Шалгалтын дүн 4 дүгээр сарын 1-ний өдөр Боловсролын үнэлгээний цахим хуудаст гарах бөгөөд сурагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан дүнгээ харах боломжтой юм. Харин тус шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамарч чадаагүй, эхний шалгалтад хангалтгүй буюу 400-гаас доош оноо авсан шалгуулагчид 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах дараагийн шалгалтад орох аж.

2018-2019 оны хичээлийн жилд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд 22000 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 800 орчим хүүхэд энэ хавар төгсөнө.


Холбоотой мэдээ