Үерийн даланг 88 сая төгрөгөөр гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:48:32

Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг аймгийн төвийн алслагдсан багийн нэг. Тэнд хөдөөнөөс аймгийн төвд шилжиж суурьшихаар ирсэн айл өрхүүд голдуу амьдардаг. Цас, бороо ихсэх үед үер ус хотын төв рү ү орж ирэх эрсдэлтэй.

Иймд Бичигт багийн үерийн даланг сэргээн засварлахаар Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж, шинээр тавигдсан хар замын урд талаар үерийн  даланг байгуулах ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 88 сая төгрөгийн хөрөнгөөр“Алтан бэрс” ХХК  хийж гүйцэтгэсэн байна.  

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

  

Холбоотой мэдээ