Хөдөлмөрийн гэрээндээ архи хэрэглэхийг хориглосон заалт тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 13:09:59

Д:Нямлхагва захиралтай Ховд аймгийн "Шим ус" төрийн өмчит компанийн хамт олон 2015 онд хийсэн ажлынхаа тайланг төрийн байгууллага болон иргэдэд нээлттэй танилцуулаа.

Тус хамт олон  ажлын цагаар, ажлын байранд, ажлын хувцастай архи согтууруулах ундааг нэг ч ажилтан хэрэглэхгүй байж байгууллагын баяр болон бусад баяр ёслолыг архигүй тэмдэглэх зорилттой ажилладаг байна. 
Ажилтнуудтай байгууласан хөдөлмөрийн гэрээнд архи хэрэглэхийг хатуу хориглосон заалтыг мөрдөн ажиллаж,  хариуцлагын арга хэмжээг  хуулийн хүрээнд  хэрэгжүүлдэг аж.. 
Тухайн байгуулагын ажилтан  архи хэрэглэсэн тохиолдолд салбарын инженерт давхар хариуцлага тооцох журам гаргажээ.  
Хамтын ажиллагааны гэрээний заалтууд нь архи хэрэглэсэн нэг тохиолдлоос эхлэн тухайн сард арга хэмжээ авхуулсан хүнд хамаарахгүй гэнэ. 

А.Бямбасүрэн


 

Холбоотой мэдээ