Байгаль хамгаалах чиглэлээр Орхон, Булган аймаг хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-16 15:34:58
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл “Байгалиа хамгаалъя” сарын аян зарлалаа. Аянд БОАЖГ, ОБГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож байна. 

Аяны хүрээнд байгаль, экологид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйлдлийг таслан зогсоох, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ховор ан амьтанг агнах, эд, эрхтэнг нь авах гэмт хэрэгтэй тэмцэх аж. Ялангуяа, хаврын улиралд бугын эвэр түүх, гөрөөс агнах зөрчил их гардаг тул Булган аймгийн БОАЖГ-тай хамтран үзлэг, шалгалт, эргүүл хийх ажээ. Ийм төрлийн хэрэг Орхон аймагт бүртгэгдээгүй ч түүнээс урьдчилан сэргийлэх хөрш зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймагт гарч болзошгүй тул хамтран ажиллахаар болжээ. Мөн хаврын хэт хуурайшиллттай байгаа энэ үед хөдөө, хээр аялал зугаалгаар явах, амрах, зорчихыг хязгаарлаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ