УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-23 00:16:25

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Ѳсөхбаяр, Засаг дарга Ц.Мѳнхнасан нар Эрдэнэбулган сумын сургууль, цэцэрлэгийн багш, соёл, спортын ажилтнуудтай энэ сарын 20-ны өдөр уулзлаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Ондоо багтааж ХДТ-ын болон усанбассейны барилгыг ашиглалтад оруулна гэлээ. Мѳн Тѳв Монголын байгаль түүх, соёлын тѳв цогцолбор бүхий томоохон хэмжээний музейг байгуулахаар болж буйг мэдээллээ.

Үргэлжлүүлээд боловсролын салбарт хийж буй ажлаасаа мэдээллээ. Тухайлбал, багш, сурагчийн ачааллыг багасгах, хичээлийн хэрэглэгдэхүүний зардлын талаар, багшийн хѳгжил-ёсзүйн чиглэлээр, цалин урамшуулал, нийгмийн асуудлын талаарх авч хэрэгжүүлж буй ажлаасаа мэдээлсэн юм.



Монголын багш нарын VII их хурлаас гарсан уриалга болон дээрх асуудлыг оруулсан Засгийн газрын тогтоолыг танилцуулав. Засгийн газрын тогтоолоор хичээл практикын зардлыг 9-р сарын 1-нээс олгох, багш ажилтныг эрүүл мэндийн багцын үзлэгт жилд нэг удаа үнэгүй оруулах, дээд боловсролын багшийг хѳгжүүлэх мэргэжил дээшлүүлэх тѳвийг байгуулах, цэцэрлэг, сургуулийн багш нарыг компьютержуулах, багш нарын ажлын байрны үнэлгээг хийх, хѳгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид 9-р сарын 1-нээс урамшил олгох зэрэг заалт оржээ. Багш нар ч баяртай хүлээж авч байлаа.

Дараа нь Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх суманд ажиллаж, дунд сургууль, сурагчдын дотуур байр, гал тогоо, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудаар орж, сурагчдын сурах бичгийн хүртээмж, хоолны амт чанар, багш нарын ёс зүй, хичээл, даалгаврын ачаалал ямар байгааг багш, сурагчдаас тодруулан асууж явлаа. Тэрээр малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулахын зэрэгцээ модон жорлонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих ажилд анхаарна” гэдгээ хэлсэн юм.         

Холбоотой мэдээ