Си Жиньпин Сербийн Ерөнхийлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 16:29:08

БЭЭЖИН. /TASS/. “Бүс ба зам” санаачлагыг ахиц дэвшилд хүргэхэд Серби улстай өрнүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин уриалжээ. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай Бээжин хотын Ардын их хурлын ордонд уулзах үеэрээ тэрбээр ийнхүү уриалсан байна.


"Серби улстай 2016 онд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л чиглэлд тууштай хөгжүүлж, харилцан итгэлцэл нэмэгдэж, бие биенээ дэмжих сонирхол бэхэжсэн. Серби улс бол “Бүс ба зам” санаачлагын чухал оролцогч юм. Хоёр улс нягт хамтран ажиллаж, ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлж, бүхий л чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн Си Жиньпин хэлсэн байна.  


"Манай улс “Бүс ба зам” санаачлалыг урагш ахиулахад идэвхтэй оролцдог. Энэхүү санаачлага нь Серби болон дэлхийн бусад орны ард иргэдэд ашиг тустай байх болно. Серби улс харилцан ашиг сонирхлыг төлөөлсөн бүхий л асуудлуудаар Хятад улсыг дэмжих болно” хэмээн Сербийн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ