Сингапурын эрх баригчид интернетэд хязгаарлалт тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-29 11:35:10

СИНГАПУР. /TASS/. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, хуурамч мэдээлэл түгж, нийгэмд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сингапурын Засгийн газар интернет хэрэглэгчдэд хязгаарлалт тогтооно. Энэ тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдсэн байна.


“Үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, хууль эрх зүйн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг олгох зорилгоор бид зохих хязгаарлалтыг тогтоох хэрэгтэй. АНУ, Герман, Европ мөн адил хуурамч мэдээлэл түгэн тархахтай тэмцэж байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Түүнчлэн улс төрийн дотоод хэрэгт улс орнууд хөндлөнгөөс оролцож болзошгүйг тэрбээр үгүйсгээгүй байна. 

Холбоотой мэдээ