Хүүхдийн тасагт 30 ор нэмэгдүүлсэн ч ачаалал ихтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 13:11:04

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 50 ортой ачаалал ихтэй байгаа учраас Нэгдсэн эмнэлгийн уламжлалын тасгийг өөрчлөн хүүхдийн 30 ор нэмэгдүүлж, уртасгасан цагаар, эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлгийн сэхээнд 7 хүүхэд, тасагт 104 хүүхэд эмчлүүлж нэг орон дээр 2-3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөрөн сумын  өрхийн эмнэлэгүүдийг 22 цаг хүртэл, хүүхдийн тасгийг амралтын өдрүүдэд ажиллуулан, сувилагч нарын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан боловч өвчлөл буурахгүй ачаалал ихтэй байгаа гэнэ. Мөрөн суманд нийт амбулаторийн үзлэгийн 16,3 хувийг, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагын 23,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, 0-5 насны хүүхдийн дундах өвчлөл буурахгүй нэмэгдсээр байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ