Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-20 17:03:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд боллоо.

Тэмцээнд Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36-р анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61-р анги, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19, 40-р ангийн нийт дөрвөн багийн 40 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уламжлалт эл тэмцээний довтолгооны шатны төрөлд Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн тамирчин Б.Ганжолоо тэргүүлж, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн тамирчин А.Даваажаргал, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн тамирчин Б.Бат-Оргил нар удаалжээ. Мөн тэмцээний саадтай 100 метрийн төрөлд Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн тамирчин Б.Ганжолоо мөн л аваргалсан байна. Тэмцээний байлдааны тархалтын төрөлд 61 дүгээр анги манлайлж, Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги удаалжээ.

Ингээд тэмцээний нэгдсэн оноогоор Сүхбаатар сум дахь ахмад А.Батмөнх захирагчтай Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн баг тамирчид, Сайхан сум дахь дэд хурандаа Д.Баттулга захирагчтай Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэд болсон байна. 

Холбоотой мэдээ