Үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-21 10:48:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн газрууд энэ он гарсаар 1,7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийжээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үйлдвэрлэлт 5.4 хувиар буурч, борлуулалт 5.3 хувиар өссөн байна.

Өмнөх оноос үйлдвэрлэлт буурсан шалтгаан нь өнгөрсөн намраас хойш “Орхон Мандал, Хангайн гурил, Интосэ ХХК буудай байхгүй учир гурил үйлдвэрлээгүй, “Илчит металл” ХХК-ийн ашиглалтын талбайд хөрсний нуралт үүсч нүүрс олборлох боломжгүй болсонтой холбоотой байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ