СЭЛЭНГЭ: Улсын техник технологийн олимпиадаас сурагч О.Цэнгүүн аваргын алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-07 20:20:00

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч О.Цэнгүүн тус олимпиадын авто загварын төрөлд тэргүүн байрт шалгарч, алтан медалийн эзэн болжээ. Түүнийг багш Б.Мөнхболд бэлтгэсэн байна.

 



Мөн олимпиадын нисэх загварын төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын лаборатори 4-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Чинзориг дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртжээ. Түүнийг багш Ш.Ганболд бэлтгэсэн байна.

 

Олимпиадын усан загварын төрөлд Мандал сумын 1-р сургуулийн 9г ангийн сурагч Б.Тэмүүлэн 4-р байрт шалгарсан байна. Б.Тэмүүлэнг багш С.Батмөнх бэлтгэжээ.

 

Мөн олимпиадын дизайн технологи зураг зүйн эрэгтэй сурагчийн төрөлд Сайхан сумын 1-р сургуулийн багш Т.Даваадоржийн бэлтгэсэн 12-р ангийн сурагч А.Амарсайхан тусгай байр эзэлж, “Шинэ санаа шилдэг бүтээл”-ийн эзэн болжээ.

 

Дээрх амжилтуудын нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг багаараа улсдаа 4 дүгээр байрт шалгарсан байна.

 

Холбоотой мэдээ