Австралийн Мелбурнд монгол уран зургийн үзэсгэлэн дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-13 16:48:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн  Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-нд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнг нэг сарын турш олон нийтийн хүртээл болгох юм байна.

Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгийн захирал Л.Нарангоо нар үг хэлж, тус их сургуулийн багш, оюутнууд, Канберрад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Канберра, Сидней, Мелбурн хот дахь монголчуудын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ