“The Shining” киноны дараагийн ангийн трэйлер цацагджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 11:16:49

МОСКВА. /Аиф/. Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн, найруулагч Стэнли Кубрикийн “The Shining” киноны үргэлжлэл болох “Doctor Sleep” киноны анхны трэйлер цацагджээ. Тус киноны трэйлер өнгөрсөн пүрэв гарагт “YouTube” хуудаснаа нийтлэгдсэн байна.


Doctor Sleep киноны найруулагчаар Америкийн кино найруулагч Майк Флэнеган ажиллажээ. Дүрүүдэд “Том загас”, “Фарго” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан Шотландын жүжигчин Юэн МакГрегор, түүнчлэн Шведийн жүжигчин Ребекка Фергюсон нар тогложээ. Найруулагч Стэнли Кубрикийн “The Shining” кино анх 1980 онд гарч байсан юм.  



Холбоотой мэдээ