ОБЕГ-ын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-17 14:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар суманд энэ сарын 13-15-ны өдөр боксын олон улсын тэмцээн боллоо. Энэ тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, 2 тамирчин шилдгээр тодорчээ.

 30кг-ийн жинд С.Хишигбаяр алт, Ө Энххүслэн хүрэл медаль,  63-кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг алт, Б.Мишээлт мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Л.Алтанцэцэг, тамирчин С.Хишигбаяр нар шилдэг тамирчны шагнал хрүтэв. 

Тус тэмцээнд жин тус бүрийн Монголдоо эхний 8-д бичигдэж байгаа шилдэг тамирчид болон ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсоноороо онцлог байлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ