“UNESCO”-гийн Дэлхийн өвийн жагсаалт хариуцсан хорооны хуралдаан эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-01 14:56:38

БАКУ. /Xinhua/. НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллагын /UNESCO/ 43 дугаар хуралдаан Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрсөн ням гарагт эхэлжээ.


"180 орны 2500 гаруй төлөөлөгч оролцох 11 өдрийн арга хэмжээний үеэр Дэлхийн өвийн жагсаалтад нэрээ дэвшүүлсэн 36 газрыг хянан авч үзнэ" гэж “Azertac” агентлаг мэдээлжээ.


Азербайжаны дэд Ерөнхийлөгч Мехрибан Алиева, “UNESCO”-гийн ерөнхий захирал Одри Азулай, “UNESCO”-гийн гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Бён Хен Ли, Азербайжаны Соёлын сайд Абульфас Гараев нaр нээлтийн ёслолын үеэр үг хэлсэн байна.


Азербайжан улс “UNESCO”-д 1992 онд элсэж, тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 1996 онд байгуулж байжээ. Тус улсын “Shirvanshah”-ын ордон, “Maiden” цамхаг, “Gobustan” чулууны зураг бүхий дурсгалт газар нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг ажээ. 

Холбоотой мэдээ