Японд 800 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 10:15:11
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /BBC/. Японы өмнөд нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн нам дор газруудад хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байгаа тул гурван хотын 800 гаруй мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болгожээ. 


Кюшү арлын Кагошима мужийн Кагошима, Киришима, Айра хотын оршин суугчдыг яаралтай аюулгүй газар очихыг уриалжээ. Тус мужид 24 цагийн хугацаанд 330 миллиметр гаруй хур тунадас унасан бол зарим нутагт нэг цагт 50 миллиметр гаруй хур тунадас унажээ. Кагошима хотод хөрсний гулгалт үүссэний улмаас нэгэн настай эмэгтэй амиа алдсан байна. 


Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хотуудын оршин суугчдад уриалсан байна.

Холбоотой мэдээ