Оросын уран бүтээлч сайхан Монгол төслөө үргэлжлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-07-05 15:09:19

Улаанбаатар. МОНЦАМЭ. Оросын уран бүтээлч Оксана Панченко “Чингисийн үр сад” хэмээх сайхан Монгол төслөө үргэлжлүүлж байгаагаа өөрийн нүүр хуудсанд мэдээлжээ. Тэрээр энэ удаад дэлхий даяар олон сая үзэгчтэй болоод буй "The Hu" хамтлагийнханд зориулан хүүхэлдэй урлаж байгаа юм байна.

Оксана Панченко нүүр хуудсандаа “Шуугиан тарьж буй "The Hu" хамтлагийн уран бүтээлээр жигүүрлэн бяцхан хөгжимчдийн тухай хүүрнэхийг би энэ удаад зорьж байна. Одоогоор хөгжимчин хүүхэлдэйнүүд маань хоёулхнаа хүч үзэж буй ч, удахгүй бусад баатартайгаа нэгдсэнээр Рокын шинэ од болон гялалзана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн бичжээ.

Уран сайхны хүүхэлдэй бүтээдэг Оксана өмнө нь монгол хүүхэлдэйний хоёр төсөл хэрэгжүүлжээ. Тэрээр, "Хүүхэлдэйнүүд маань миний хүүхэд насны дурсамж, ертөнц маань юм” хэмээн тодорхойлдог бөгөөд 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан аж. Тухайн үед аав нь барилга дээр ажилладаг байсан тухай дурсаад, тэр үеэс л энэ сайхан орон, ард түмэнд элгэн халуун сэтгэлтэй болсон хэмээн бичжээ. 



Холбоотой мэдээ