“Евгений Онегин”-ы эхний хэвлэл 580 мянган ам.долларын үнэ хүрчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-07-10 14:15:12

ЛОНДОН. /TASS/. Оросын алдарт зохиолч Александр Пушкиний “Евгений Онегин” романы  эхний хэвлэл Лондон хотод мягмар гарагт болсон дуудлага худалдаагаар 580 мянган ам.долларын үнэ хүрчээ.


Санкт-Петербургийн Олон нийтийн боловсролын хэлтэсийн хэвлэх байранд 1825 онд хэвлэсэн “Евгений Онегин” романыг урьдчилан таамаглаж байснаас гурав дахин өндөр үнээр худалдан авсан байна.


Christies” төвд болсон дуудлага худалдааны үеэр 120 гаруй ховор хэвлэлийг худалдаалсны дунд Михаил Лермонтов, Федор Достоевский, Лев Толстой зэрэг Оросын олон зохиолчийн бүтээлүүд багтаж байжээ. Тэдгээрээс дурдвал, Иван Крыловын ёгт үлгэрүүд (1809) 93 мянган ам.доллар, А.Пушкины “Руслан, Людмила хоёр” шүлгийн (1820) эхний хэвлэл 179 мянган ам.долларын үнэ хүрчээ. 

Холбоотой мэдээ