Батцэнгэл суманд ЗДТГ-ын шинэ барилгын шав тавив

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-18 15:21:38

Архангай /МОНЦАМЭ/. Батцэнгэл сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барихаар энэ сарын 18-нд шав тавилаа.

Тус барилгыг улсын төсвийн 1.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Заг инженеринг” ХХК гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч компани ирэх 2020 оны наймдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх гэрээтэй.

Шав тавих арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, гүйцэтгэгч компанийн захирал Г.Ононтуул, Батцэнгэл сумын удирдлагууд оролцсон байна.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Батцэнгэл, Төвшрүүлэх суманд ЗДТГ-ын шинэ барилга барина. Харин Төвшрүүлэх сумын ЗДТГ-ын барилгыг барих ажил өнөөдрийн байдлаар үнэлгээ хийх шатандаа байна.   

Холбоотой мэдээ