Аравт морин цэргийн уралдааны тамирчдыг хиймэл дагуулаас хянана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-01 15:54:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлэг ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас тавьсан гурван шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй тамирчдыг "GPS" төхөөрөмжөөр хянах шинэлэг санаа гарган ажиллаж байна.


ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Олон улсын цэргийн наадам"-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулж буй орнуудад дараах гурван шаардлагыг тавьжээ. Тодруулбал, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр хянах шаардлага тавьсан бөгөөд энэ нь ямар нэгэн маргааныг шийдэхэд чулах нөлөөтэй аж. Мөн уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн, тамирчдын аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн байна. Манай улс тус наадмын "Аравт" морин цэрийн төрлийг зохион байгуулах бөгөөд дээрх шаардлагыг бүрэн хангасан байна. 


Тамирчдыг "GPS" төхөөрөмжөөр хянах нь тэдний хаана явааг нь 24 цагийн турш хиймэл дагуулаас харж, аюулгүй байдлыг хангах  боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ