Цэцэрлэгийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-01 16:41:40

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай суманд улсын төсвийн 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байна.

Сумын газрын хөрс цэвдэгтэй учраас баганын суурииг цутгахад багагүй хүндрэл учирч байгаа ч барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын "Памили фартнерс" компанийн ажилчид хичээж ажиллаж байна.

Нийт 18х25-ийн харьцаатай өргөтгөлийн барилгыг ирэх 10 дугаар сарын 30-н гэхэд хүлээлгэж өгөхөөр компанийн удирдлага гэрээлжээ.

Өндөрхангай сумын цэцэрлэгийн багтаамж хүрэлцээгүй тул 100 гаруй хүүхэд л хамрагддаг аж. Өргөтгөл ашиглалтад орсноор сумын төвийн цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой. 

Холбоотой мэдээ