Филиппинд гаталга онгоц осолдсоны улмаас 31 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-05 13:37:29
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /VOA/. Филиппиний хоёр мужид далайн шуурга болсны улмаас гурван гаталга онгоц осолдож, 31 хүн амиа алдсан тухай тус улсын Эргийн хамгаалалтын албанаас ням гарагт мэдээлжээ.


Бямба гарагт Филиппиний Гимарас, Илоило мужид хоёр гаталга онгоц осолдсон байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх  нь зорчигчид байжээ. Аврагчид ослын газраас 62 зорчигч болон онгоцны багийн гишүүдийг аварчээ.


Илоило мужийн далайн боомтод осолдсон гурав дахь гаталга онгоцонд зорчигч байгаагүй аж. Аврагчид осолдсон онгоцны багийн таван гишүүнийг аварсан гэж Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Арманд Балило мэдэгджээ.


Номхон далайн шуурга болон газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог Филиппин улсыг жил бүр 20 орчим далайн шуурга дайран өнгөрдөг учир тус улс байгалийн гамшигт хамгийн өртөмтгий улс орнуудын нэг юм.

Холбоотой мэдээ