Хусит босогчдын дайралтыг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-08 15:24:42
Yesukheitumur Tumurbaatar

САНА. /Anadolu/. Йемений өмнөд нутагт тус улсын Засгийн газрын хүчин болон хусит босогчдын хооронд мөргөлдөөн болж, энэ үеэр 20 босогчийг устгасан гэж тус улсын Зэвсэгт хүчнээс мэдээллээ.


Хусит босогчид Йемений баруун нутгийн Эд-Дали хотын Марис дүүрэг дахь цэргийн байрлал руу давшихаар оролдсон бөгөөд Зэвсэгт хүчний цэргүүд босогчдын дайралтыг няцааж, 20 босогчийг устгаж, 30 босогчийг шархдуулсан гэж мэдэгдэлд дурджээ. Харин зэвсэгт хүчин хэдий хэмжээний хохирол амссан тухай мэдээлэлд дурдаагүй байна.


2014 оноос Йеменд хүчирхийлэл газар авсан үеэс лалын шийт урсгалын хусит босогчид тус улсын ихэнх хэсгийг хяналтдаа авсны дотор нийслэл Сана хот багтаж байжээ.


НҮБ-ын тооцоолсноор, 2016 оноос хойш үргэлжилж байгаа уг мөргөлдөөний улмаас нийт 70 мянган хүн амь үрэгдсэн байна.

Холбоотой мэдээ