Кабулын халдлагын хариуцлагыг “Лалын улс” хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-19 10:52:23

КАБУЛ. /AP/. Афганистаны нийслэл Кабул хотод өнгөрсөн бямба гарагт зохион байгуулж байсан хуримын үеэр үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээжээ.


Лалын шашны Шийт урсгалыг шүтдэг хүмүүсийн амьдардаг орон сууцны хороололд болсон баярын үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 63 хүн амиа алдаж, 182 хүн шархадсан юм.


“Лалын улс” бүлэглэлтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх халдлагыг Пакистаны босогч үйлдсэн талаар өчигдөр мэдээлсэн байна. Харин Афганистаны Дотоод хэргийн яамнаас энэ талаар мэдэгдэхдээ, өмнө нь болсон дэлбэрэлтийн мөрдөн шалгах ажиллагаанаас үзэхэд “Талибан” бүлэглэлийн босогчид ямар нэгэн байдлаар оролцсон байхыг үгүйсгэхгүй гэжээ.


“Хуримын үйл ажиллагаанд 1200 гаруй хүн уригдсан байсны дунд Шийт болон Сунит урсгалын аль алийг дагагчид байсан” гэж уг арга хэмжээг зохион байгуулсан газрын эзэн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ