Технологийн томоохон компаниудыг мөрдөн шалгахаар бэлтгэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-20 12:05:44

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Америкийн прокурорууд технологийн томоохон компаниудыг мөрдөн шалгах бодолтой байна. Технологийн томоохон компаниуд өрсөлдөгчдөө зах зээлээс шахах зорилгоор давуу талаа ашиглаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор уг мөрдөн шалгах ажиллагааг явуулах аж.


Ирэх сард эхлүүлэхээр төлөвлөж буй энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн мужийн ерөнхий прокурорууд явуулах юм байна. Томоохон корпорациуд монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй талаар хэсэг бүлэг прокурор Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй ярилцсаны дараа мөрдөн шалгах ажиллагааг явуулах шийдвэрийг гаргасан байна.  


Монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүйг шалгах зорилгоор Amazon, Apple, Facebook, Google зэрэг компанийг мөрдөн шалгах томоохон ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа АНУ-ын эрх баригчид өнгөрсөн сард мэдэгдсэн юм. АНУ-ын Холбооны худалдааны комисс Amazon болон Facebook компанийг, Хууль зүйн яам Apple болон Google компанийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй аж.


Facebook”, Twitter” зэрэг томоохон нийгмийн сүлжээний удирдлагууд консерватив хэрэглэгчдийн дуу хоолойг дарж, төрийн тэргүүний албан тушаалыг хаших үеийнх нь АНУ–ын нөхцөл байдлын талаарх эерэг мэдээллийг нуун дарагдуулж байна хэмээн өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байжээ. 

Холбоотой мэдээ