Тусгай хүчнийхэн барьцаалагдсан 37 хүнийг суллажээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-22 17:09:57
Yesukheitumur Tumurbaatar

БРАЗИЛИА. /CNN/. Мягмар гарагт Бразилын Рио-де-Жанейро хотын Рио-Нитерой гүүрэн дээр 37 зорчигчтой автобус барьцаалсан зэвсэгт этгээдийг тус улсын тусгай хүчний мэргэн буучид устгаж, хүмүүсийг суллалаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.


Өөрийгөө цэргийн цагдаа гэсэн уг этгээд орон нутгийн цагаар өглөөний 06:00-д автобусыг барьцаалсан бөгөөд автобусан дотор шатахуун цацаж, гал тавихаар сүрдүүлсэн гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.


Бразилын төрийн мэдээллийн “Brasil” агентлагийн мэдээлснээр, тусгай хүчний мэргэн буудагчид барьцаалагч этгээдийг устгаж, хүмүүсийг суллажээ. Зэвсэгт этгээд барьцааны хүмүүсээс зургааг нь сулласан тухай “CNN” суваг өмнө нь мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ