"Монгол сарлаг" фестиваль-2019 боллоо

Фото
gereltod@montsame.mn
2019-08-22 15:18:17

Архангай /МОНЦАМЭ/. Байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашиг сайтай монгол сарлагийг гадаад дотоодын жуулчдад сурталчилдаг “Монгол сарлаг” фестивалийг наймдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд зохион байгууллаа. Энэхүү наадмын гол зорилго нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийд үнэ цэнтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулж, сарлагийнхаа үүлдэр угсааг чанаржуулж, ашиг шимийг нь улам бүр нэмэгдүүлсэн малчдыг алдаршуулж, дотоодын боловсруулах үйлдвэрүүд, гадаад түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх юм.