АНУ-ын компаниудад хориг арга хэмжээ авна гэв

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-22 15:05:27
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. Тайвань руу зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа зогсоож, цэргийн салбар дахь харилцаа холбоогоо таслахыг АНУ-аас шаардаж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үер мэдэгджээ.


Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс авах шаардлагатай арга хэмжээнүүдийн хүрээнд Тайваньд "F-16" сөнөөгч онгоц нийлүүлэх үйл ажиллагаанд оролцсон АНУ-ын компаниудын эсрэг хориг арга хэмжээ авах болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Мягмар гарагт АНУ-ын Төрийн Департамент гадаадын орнуудад цэргийн тусламж үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Тайваньд “F-16C/D Block 70” загварын 66 сөнөөгч онгоц болон 8 тэрбум ам.долларын өртөг бүхий сэлбэг хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх санал гаргаж, саналыг Конгресстоо хүргүүлжээ.

Холбоотой мэдээ