УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүй тул маргааш 12.00 цаг хүртэл хойшлуулав.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлийн саналыг тусгах зөвшилцлийн ажлын багаас гарсан саналыг өнгөрсөн долоо хоногт ажлын багууд нэгтгэж, томьёолсноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг шийдвэрлэж амжаагүй түр завсарлаад байв.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, эл хоёр асуудлаар шийдвэрээ гаргаж Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо МАН-ын бүлгийн шийдвэртэй танилцаж, хэлэлцээд дэмжсэн байна. Тодруулбал, Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэж томьёолжээ. Мөн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхтэй холбоотой 9 заалт байсан бол, Ерөнхийлөгчийн төсөлд 2 заалт байсан. Эдгээр саналыг нэгтгээд гурван томьёолол болгож оруулахаар санал болгосон МАН-ын бүлгийн шийдвэрийг дэмжсэн байна.