УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 12.00 цагт эхлэх байсан ч ирц хүрээгүй тул 15.00 цаг хүртэл хойшлуулсан. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 16.00 цагийн байдлаар 54 гишүүн ирсэн байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-т “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасан байдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тэрбээр, чуулганы хуралдаанд ирээгүй гишүүний нэрсийг зарлаж, болохгүй бол тойргоор нь зарлана хэмээн мэдэгдэж байна.