Монголын радио 85 нас хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлснээс хойш 85 жилийн түүхийг агаарын долгионоор бичсэн байна. 1930 онд Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб гэсэн газруудад радио антен байрлуулан оройн 19:00 цагийн үед анхны мэдээг дамжуулснаар агаарын цэнхэр долгион баригч Монголын радиогийн түүхийн хуудас эхэлсэн түүхтэй.
Монголын өглөө бүхэн "Монголын радио"-гаар эгшиглэх Монгол Улсын төрийн дууллаар эхэлж, үдэш нь Төрийн дууллаар жаргадаг. 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн 85
жилийн түүхтэй МҮОНР нь ОНРТ-ийн тухай Монгол улсын хуулийн үзэл санаа,
зарчимд нийцүүлсэн хөтөлбөрийн бодлогоо боловсруулж, хүн амын олонход
зориулсан нэвтрүүлгийг тасралтгүй түгээж, анх байгуулагдсан цагаасаа
үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргийг биелүүлсээр ирсэн юм. Одоо МҮОНР нь 3 сувагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.