Д.Сүхбаатарын талбайд ялалтын баярын шөнийн цэнгүүн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, "Үдшийн цэнгүүн урлагийн тоглолт" маргааш буюу 9 дүгээр сарын 3-ны 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Энэхүү тоглолтод Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу Бүжгийн эрдмийн чуулга, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцоно.
Монгол Улсын Батлан Хамгаалах Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газраас тус тоглолтыг хамтран зохион байгуулах юм байна.